Нахиа эмийн үйлдвэр
Манай Нахиа эмийн үйлдвэр нь Монгол улсын анхны хувийн эмийн үйлдвэрүүдийн нэг юм. Анх уламжлалт эм, гален, үрлэн эмийн тасагтайгаар үйлдвэрлэлээ эхэлсэн бол 1995 оны 4 сард шахмал эмийн тасаг, 1998 оны 11 дугээр cap туншилтай эмийн тасаг, 2006 онд олон улсын эм үйлдвэрлэлийн дүрэм GMP-ийн стандартад нийцүүлэн тарилгын антибиотикийн тасаг шинээр ашиглалтанд оруулж үйлдвэрлэлээ өргөтгөлөө. Энэ хугацаанд импорт орлох харьцангуй хямд унэтэй, өндөр идэвхитэй, чанартай эм үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж Эналаприл, Лидокайн, Метронидазол, Бромгексин, Феноксиметилпенициллин, Каптоприл, Но-Шпа, Бензилпенициллин, Ампициллин, Цефазолин, Цефотаксим, Цефтриаксон, Прокаинпенициллин, Бензатинпенициллин, Витамин К, Витамин РР зэрэг 20 шахам нэрийн эмийн стандарт, технологийн заавруудыг шинээр боловсруулж мөрдүүллээ. Олон улсын эм үйлдвэрлэлийн дүрэм GMP-ийн стандартын шаардлагад нийцсэн зохион байгуулалттай, бэлтгэгдсэн боловсон хүчинтэй, шинэ техник, технологитой тарилгын антибиотик, туншилтэй эмийн үйлдвэрүүдийг барьж байгуулан ашиглалтанд оруулсан манай компани дараа дараагийн үйлдвэрийн хэсгүүдээ шинэчлэн барьж эхлээд 2014 онд ашиглалтанд орууллаа. Манай үйлдвэрийн эм зүйч, эм найруулагч, эмч, микробиологич, химич, технологич, эдийн засагч, инженер техникийн ажилтнууд нь гадаад, дотоодын их дээд сургуулиуд, гадаадын зарим эмийн үйлдвэрт мэргэжил дээшлүүлж, GMP-ийн шаардагдах сургалтанд хамрагдсан ажил мэргэжилдээ дадлагажсан хүмүүс. Манайх туншилтэй эм, шахмал эм, үрлэн эм, галены бэлдмэлийн, антибиотикийн тасгууд, захиргаа аж ахуйн алба, санхүүгийн алба, чанарын хяналтын алба хими, микробиологийн лабораториудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Илгээх | 191 хүн уншсан | Бичсэн: исуп
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (0) | :
Шинэ нийтлэлүүд
6:43 3D Warehouse ericschimel 4.9K views 0:51 Bosch Packaging Technology - Pharma Solid Factory Bosch Packaging Technology 3.1K views 1:21 Pharmaceutical Plant As-Built Engineering Survey. SeeviewSolutions 2.6K views 3:16 Industrial Robot An
...
Capsules Manufacturing
...
BGB Series Tablet Coating Machine
...
Automatic blister packing machine for tablet
...
Theon Pharmaceuticals Ltd, Baddi-Best Third Party Contract Manufacturing Pharmaceutical formulations
...
Нэрсний шүүс
Хэрэглэх заалт:
Нэрсний шүүсийг витамины дутагдлыг нөхөх, шээс хөөх, хөлөргөх, харааны системийн ...
Парацетамол
Хэрэглэх заалт:
Янз бүрийн гаралтай сулавтар, дунд зэргийн өвдөлт, халдвар- үрэвслийн үеийн халуу...
Нахиа эмийн үйлдвэр
Манай Нахиа эмийн үйлдвэр нь Монгол улсын анхны хувийн эмийн үйлдвэрүүдийн нэг юм. Анх уламжлалт эм,...
доргоны тосны ач холбогдол
Доргоны тос - Доргоны тос нь уушигны сүрьеэ,- 12 нугалаа гэдэсний шарх зэрэг өвчинд маш тустай. - ...
Монос эмийн үйлдвэр
“МОНОС” ЭМИЙН ҮЙЛДВЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ ҮЙЛДВЭР, ЛОЖИСТИКИЙН БАРИЛГА БОЛОВ
Монголы...
blister machine
youtu.be/H-fxiJ-GNtw...
эмийн үйлдэвэр
youtu.be/ZdYRtKCxC68...
монголд үйлдвэрлэв аялал
youtu.be/-ndnX185VP0...
монос эмийн үйлдвэр
youtu.be/uXSA-1HbVjA...








